Технологи

Google Chrome вэб үзэгчээс bookmark сэргээх

Нөөцөлж хадгалсан bookmark буюу вэб үзэгчийн хавчуургыг дахин сэргээх, эсвэл өөр компьютерийн вэб үзэгчид хуулж оруулах арга.

1. Chrome вэб үзэгчийн ЦЭС товчлуурыг сонго.

2. Дэлгэгдсэн хураангуй цэсээс Bookmarks командыг сонгоно.

3. Дахин дэлгэгдсэн цэснээс Bookmark manager командыг сонго.

Хавчуурга үүсгээгүй дэлгэцийн харагдах байдал.

4. Organize цэсийг нээж Import bookmarks from HTML file... командыг сонгоно.

5. Bookmark хадгалагдаж байгаа газраас хэрэгтэй файлаа сонгоно.

6. Open товчийг дарна.

Хавчуурга буюу Bookmark вэб үзэгчид импортлогдож орж ирсэн байгаа нь.