Бусад орны үлгэр

Эвтэй дөрвөн амьтан

Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нь ах бол?, хэрэв тэр нь мэдэгдвэл дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.

Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ.

Бич хэлэв.

«Намайг жаахан байхад энэ мод намайг тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.

Туулай хэлэв:

– Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв» гэжээ.

Гэтэл тагтаа хэлэв:

– Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.

Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндлэж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрсэнээр жимсийг авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ.

Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэлээ.