Аялал зугаалга, чөлөөт цагТехнологи

Багш нар, номын санчид, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан бүтээсэн видео бэлдэх зөвлөмж

Шинэ корона вирус (COVID-19) гарч дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоосонтой уялдуулан багш нар, номын санчид, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд видео хичээл, зөвлөмж, уулзалт хийх хэрэгцээ шаардлагууд нэмэгдсэн.
Эдгээр хүмүүс нь үндсэн ажил, мэргэжилдээ сайн боловч видео агуулга бэлдэх талаар мэдлэг, туршлага хомс тул Jester Jim [ https://www.youtube.com/channel/UC8b8dAKg4BVx5pEu0d8l9-A] гэх залуу видео агуулга бэлдэхдээ анхаарах 8 зөвлөгөө бэлдэж хүргэжээ. Үүнд:

  1. Видео бичлэг хийхэд гар утас байхад л хангалттай. Мэргэжлийн камертай болох гэж яарсны хэрэггүй.
  2. Бичлэг хийхдээ утсаа хөндлөн болго. Босоогоор бичвэл таны бичлэг зарим тохиолдолд хоёр талдаа хар дүрстэйгээр олон түмэнд харагдаж магадгүй.
  3. Гэрэлтүүлэг. Гэрэл таны нүүрэн дээр тусах ёстой гэдгийг анхаарна уу. Өөрөө цонхон талд зогсоод камераа цонхруу харуулбал дүрс гялбах болно.
  4. Дүр зураг, хүрээгээ тохируул. Манайхан фокус тааруулна гэж ярьдаг. Мөн камераар бичлэг хийж байх явцад өөр тийш харах, камерыг хэт хол байрлуулсанаас болж хэрэггүй зүйлсийн дүрсийг авахаас сэргийлэх. Таны арын фон аль болох цэвэр, цөөн зүйлтэй байх хэрэгтэй.
  5. Камераа нүдний түвшинд байрлуулах. Жнь: Зөөврийн компьютер ашиглаж видео бичлэг хийх үед таны ширээ намхан бол компьютерийнхээ доор юм тавьж өндөрлөх.
  6. Тод, чанга ярих. Мөн ойроос бичлэг хийх. Ингэснээр нүүр нүүрээ хараад ярьж байгаа мэт мэдрэмж төрнө.
  7. Бичлэг хийхдээ микрофон ашиглах. Энэ тохиолдолд камернаас холдож, ойртсон ч таны дуу нэг түвшинд сонсогдох болно. Ямар микрофонууд ашиглаж болохыг бичлэгээс үзээрэй. (3:27) Ear pod байвал бүр сайн гэнэ. Учир нь зарим микрофоны чанараас шалтгаалаад цуурайтах гэх мэтийн сөрөг байдал үүсэж болно.
  8. Хийсэн бичлэгээ засах. Эхний удаад гар утасны видео засварлагчаа ашигла. Бүр шаардлагатай тохиолдолд видео засах програм хангамжуудыг ашиглаж болно.

6 thoughts on “Багш нар, номын санчид, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан бүтээсэн видео бэлдэх зөвлөмж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *