Шүүг, шааг, шүжиг, шажиг

Шүүг, шааг, шүжиг, шажиг
About the Book

Наашаа
Цаашаа
Найганаа хө
Найз нь
Эхлээд
Татна аа хө

Мод мод
Хатуу хө
Хөрөө хөрөө
Хурц аа хө

Шүүг шааг
Шүжиг шажиг
Шүүг шааг
Шүжиг шажиг.

Наашаа
Цаашаа
Чангаахгүй ээ хөө
Чамайг
Татахаар
Түлхэнэ ээ хө

Хөрөө хөрөө
Даана аа хө
Гараа нийлүүлээд
Татна аа хө

Шүүг шааг
Шүжиг шажиг
Шүүг шааг
Шүжиг шажиг.

Наашаа
Цаашаа
Татна аа хө
Намайг
Чамайг
Магтана аа хө

Урт урт
Түлээг хө
Хэрчим хэрчмээр
Тайрна аа хө

Шүүг шааг
Шүжиг шажиг
Шүүг шааг
Шүжиг шажиг.

Details
About the Author
Бараанасан С.

С.Бараанасан уг нь газар тариалангийн мэргэжилтэй нэгэн. Харин бага залуугаасаа шүлэг, найраглал шимтэн сонсч, өөрөө мөр холбодог болжээ. 1970-аад оны үед Зохиолчдын эвлэлийн дарга байсан С.Удвал гуай Архангай аймгийн сонины редакцийн ажилтай танилцжээ. Тухайн үед “Архангайн үнэн” сонинд С.Бараанасангийн найман мөрт шүлэг хэвлэгдсэн байж.
http://www.sonin.mn/news/culture/37878