Монгол үсэг сурах бага хөвүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршив

Монгол үсэг сурах бага хөвүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршив

mongγol üsüg surqu baγ-a köbegüd-ün surulγ-a-yi uduridqu mör-ün bičig kemekü čaγan toluγai orosibai.

МОНГОЛ БИЧГЭЭС ГАЛИГЛАЖ, ХӨРВҮҮЛСЭН: П.ТӨРБОЛД
ХЯНАСАН: Б.СУВД

Онходын Жамьян гүнгийн энэхүү зохиол нь нийт 30 нүүр, 15 нугалбар цаасан дээр 1927 онд барлан хэвлэсэн цагаан толгой. Модон бараар хэвд сийлүүлж Судар бичгийн хүрээлэнд хадгалуулсан гэдэг бөгөөд судлаачид 1980 он хүртэл бүрэн бүтэн байжээ хэмээн бичсэн байдаг. Жамьян гүний зохиосон хэл зүйн бичгүүд нь хэдийгээр хоорондоо адил төстэй мэт харагдавч нарийн тулгаж харвал, үзэж судлах хүмүүсийнхээ онцлогийг нэлээд бодож зохиосон болох нь харагддаг. Тухайлбал энэ зохиол нь төвөд хэл мэддэг сурагчдад тусгайлан зориулж бичсэн цагаан толгой гэдгээрээ онцлогтой.
Зохиолын агуулга: Тус зохиолынхоо эхэнд Жамьян гүн монголын анхны зохиосон нэг зуун үсэг болон хойно нэмсэн олон үсгийг хүснэгтлэн, дээр нь төвөд үсгийг бичжээ.
Ингэснээр уншигч хэрэв төвөд үсэг таньдаг бол тухайн үсгийг хэрхэн зөв дуудахыг төвөггүй мэдэхэд дөхөм болгосон байна. Үүний дараа жа-гийн аймгийн долоон үсгийг онцгойлон тайлбарлажээ.

About the Book

О.Жамьян гүнгийн найруулсан хэл зүйн бичгүүд

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab
Details