Миний хэнз хурга

Миний хэнз хурга

Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг

About the Book

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг

Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог

Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг

Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгадаг

1933 он

 

Зургийг: ..https://images-na.ssl-images-amazon.com/images/I/71rWH4or2lL._AC_SX522_.jpg

About the Author
Нацагдорж Д.

Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад 1911 онд нас барсан байна.

1915 онд эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://mn.wikipedia.org/wiki/Дашдоржийн_Нацагдорж