Хутагт огторгуй газрын найман гэгээн оршив

Хутагт огторгуй газрын найман гэгээн оршив

Xutuqtu oqtorgui gazariyin nayiman gegen orosiboi

  • Хутагт огторгуй, газрын найман гэгээн оршив (p.1).
  • Тус номын нэрийг энэтхэг, түвд, монгол хэлээр өгүүлээд хамаг бурхан бодьсадад мөргөмүй гэсэн тахил үгтэй (p.2).
  • Ялж төгс үлсэн Бурхан багш (Шагжмуни) агуу их эрдэнэ давхарласан асарт сууж байтал арван зүгийн бовь сэтгэлтэн тэнгэр асур рах наймаг аймаг тэргүүтэн бүгдээр түүнд өргөл хүндлэл үзүүлэхэд цуглагсдын дотроос Торолтгүй хэмээх бодьсад бурхан багшаас огторгуй, газар хоёрт эрхшээн үйлдэгч газрын эзэн хамаг догшин лууг амгалан болгон соёрхогтун хэмээсэнд ийн зарлиг болжээ (p.3).
  • Би хамаг төрөлхтөн хийгээд өглөгийн эздэд тус хийгээд буян агуу их болохын тул их ном Найман гэгээнийг өгүүлснээр огторгуй, газрын хамаг догшин луус амирлан сайн амгалан болно гэжээ (p. 4).
  • Oгторгуй хэмээх нь Сүмбэр уулын 4 талаас далайн гэрэл огторгуйдтусан оршихыг огторгуй хэмээнэ. Газар хэмээгч нь далай доторх 4 тив мөн. Гэгээн хэмээх нь огторгуй, газар хоёрын завсарт оршсон төрөлхтөн, амьтан, амьсгал төгссөн хамгийг өгүүлнэ. Найм хэмээх нь тэдэнд эрхшээн үйлдэгч тэнгэр, асур, рах их хүчит наймыг хэлнэ (p. 5).
  • Үүнээс хойш Бурхан багшаас Торолтгүйгийн асуусан хүн төрөх өдрөө эс сонгож төрөх, үхэх өдрөө эс сонгож үхэх, ухаан санаа төөрөлдөх ээдрээг хэрхин тайлах, энд айлдсан номыг Найман гэгээн гэсний учир зэргийг асуусанд хариулсан агуулгайтай (pp. 6-32).
  • Xутагт огторгуй газрын найман гэгээн хэмээх их хөлгөний судар дуусав гэсэн төгсгөлийн үгтэй (p. 33).
  • Ширүүн сэтгэл бүхэн амгалан болтугай гэсэн ерөөл буй (p. 34).
  • Хорт бүхэн амгалан болтугай гэсэн ерөөл буй (p. 35-36).
  • Ялж төгс үлсэн ийн айлдсанд арван зүгийн бурхан бодьсад нар хийгээд тэнгэр, асур, рах болон хүн тэргүүтэн цөм даган баясаж Бурхан багшийш илтэд магтав. Их хутагт огторгуй, газрын найман гэгээн төгсөв гэсэн төгсгөлийн үгтэй (p. 37).
  • Xоосон [empty] (p. 38).
About the Book

Эх сурвалж: http://www.dlir.org/archive/archive/files/d327b865236257b955ab44905290ed8c.pdf