Д.Нацагдорж шүлгийн түүвэр

Д.Нацагдорж шүлгийн түүвэр

Д.Нацагдорж

Цэнхэрлэн харагдана

Гэгээн замыг нийтэд нээе

Пеонерийн дуу

Улаанбаатараас Берлин хүртэл гэх мэт шүлгүүд бий.

Details
Author:
Genre: Уран зохиол
Tags: уран зохиол, шүлэг
Publication Year: 2017
About the Author
Нацагдорж Д.

Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад 1911 онд нас барсан байна.

1915 онд эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://mn.wikipedia.org/wiki/Дашдоржийн_Нацагдорж