АхуйЭрүүл мэнд

Телевиз үзэхийн давуу болон сул талууд

Гадаа тоглох талбайгүй, гэрт зай талбай багатай үед хүүхдүүд ихэвчлэн компьютер тоглох, зурагт үзэх “ажлыг” хийдэг.

Телевиз үзэх нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Тэдгээрийн заримыг дурдвал:

Давуу талууд:

1. Зав чөлөөгүй үед “хүүхдээ саатуулах шилдэг арга”

2. Мэдээ үзсэнээр орчин тойронд юу болж байгааг олж мэдэх

3. Discovery, NatGeo гэх мэт сувгийг үзсэнээр амьтдын тухай мэдлэгтэй болно.

5. Тавин саяын уналт гэх мэт асуулт хариултын шоу үзсэнээр мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх

6. Хоолны тухай сувгуудыг үзсэнээр хэрхэн зөв хооллох, хоол хэрхэн хийх тухай сурах

7. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гэх мэт реалити шоу үзсэнээр сонирхож байгаа чиглэлээр нь хүүхдээ идэвхжүүлэх гэх мэт.

Дутагдалтай талууд:

1. Зурагтаар гарч байгаа насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлэг, “кадр”-ууд хүүхдэд муу нөлөө үзүүлнэ.

2. Гадаа тоглодог хүүхдүүдийг бодвол зурагт үздэг хүүхдүүд таргалалтад илүү өртөмтгий байдаг.

3. Зурагт үзэх нь хараанд муугаар нөлөөлнө.

4. Хэрэв таны хүүхдийн таньдаг хэн нэгэн зурагтаар “муугийн үлгэр дууриал” болох, эсвэл уг хүн нь амиа хорлосон гэх мэт аймшигт мэдээ нь таны хүүхдийг цочролд оруулж болно.

5. Зурагтаар гарч байгаа үйлдлийг дуурайх хандлага хүүхдэд байдаг нь аюултай үр дагаварыг авч ирж болно. Жнь: Хүүхэлдэйн киноны баатарыг дуурайгаад “нисэх” оролдлого хийх гэх мэт.

6. Аймшгийн кино, нэвтрүүлэг үзсэнээр хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж болно.

7. Ямар нэг хүчирхийллийг сурталчилсан нэвтрүүлэг нь хүүхдийг хэрцгий болгож хүмүүжүүлэх магадлалтай.

Эх сурвалж: http://rumanasaiyed.hubpages.com/hub/Advantages-and-Disadvantages-of-watching-Television

One thought on “Телевиз үзэхийн давуу болон сул талууд

  • awesome

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *