Зөвлөгөө - Номын санМэдээНомзүй, фонд, каталогНомын сан ба технологи

Ишлэл, номзүйн лавлагааны #1Lib1Ref буюу нэг номын санч, нэг лавлагаа гэсэн компанит ажиллагааг эхлүүлжээ…

IFLA – International Federation of Library Associations and Institutions буюу Олон улсын номын сангийн холбооноос Чөлөөт нэвтэрхий толь Wikipedia-гийн мэдээллийн чанарыг сайжруулах, найдвартэй эх сурвалжийг ишлэл болгох зорилгоор #1Lib1Ref буюу нэг номын санч, нэг лавлагаа гэсэн компанит ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаатай эхлүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн аль ч улс орны номын санч, номзүйч болон судлаачид, иргэд сайн дураараа хамрагдаж бүх нийтэд баталгаатай, эх сурвалжтай мэдээллийг түгээх, бүтээхэд хүчин зүтгэх боломжтой ажээ.