санал болгох

Номын сангийн програм хангамж

  1. Коха
  2. Монбиблио
  3. Цахим номын сан
Коха суулгах, тохируулах, онлайнд ажиллуулах, номын санчдыг сургах

Програмын танилцуулга:

Коха нь том, жижиг ямар ч хэмжээний номын сангийн үйл ажиллагааг автоматжуулхад зориулан бүтээсэн үнэ төлбөргүй програм хангамж юм. Номын сангийн бүрдүүлэлт, каталог зохион байгуулалт, ном олголт, цуврал хэвлэл, нэрийн хэлхээс, тайлангийн уян хатан систем болон бусад олон боломжуудыг агуулсан хүчирхэг програм юм.

Коха програм нь номын сангийн програм хангамжийн олон улсын стандартыг бүрэн дэмждэг, олон хэлэнд орчуулагдсан (Монгол хэл ч бас бий), хүчирхэг хайлтын систем, вэбэд суурилсан интерфейстэй нээлттэй эхтэй систем учир аль ч төрлийн номын сан авч өөрийн онцлогт тохируулан өөрчлөх, сайжруулах боломжтой зэрэг олон давуу талтай.

Коха гадаад сервэр:

Коха програмыг гадаад сервэрт суулган тохируулж, үйлчилгээ үзүүлхэд бэлэн болгож өгнө. Давуу тал:

Клоуд Коха (Koha Cloud):

Жижиг номын сангуудад зориулсан үйлчилгээ. Онлайн орчинд үүсгэсэн коха програмыг шууд ашиглана. Дэлгэрэнгүй мэдээллийг http://monkoha.com хаягаас авна уу.

Коха сервэр:

Томоохон номын сангуудын хувьд номын сангийн програмыг өөрийн сервэрт суурилуулан ашиглах сонирхол их байдаг. Сервэрт коха програм суулгаж тохируулан үйлчилгээ үзүүлхэд бэлэн болгож өгнө.

Коха Персонал компьютер:

Коха персонал компьютер: Коха програмыг персонал компьютерт суулган тохируулж үйлчилгээ үзүүлхэд бэлэн болгож өгнө. Давуу тал:

  1. Бүх үйлчилгээнд мэдээллийн сангийн нөөц (бааз) бэлдэх боломж дагалдана.
  2. Монгол, Англи, Орос хэлний сонголттой.
  3. Баазын хөрвүүлэлт (Хэрэв танай байгууллага өмнө нь өөр програм хангамж ашиглаж байсан бол хуучин баазыг коха програмд хөрвүүлж өгнө.)
Monbiblio, Openbiblio онлайн үйлчилгээ

Сумын номын сангийн автоматжуулалтын Монбиблио болон жижиг номын сангийн Опенбиблио програмыг онлайн орчинд байршуулж ажиллах боломж олгосон үйлчилгээ. вэб хаяг: http://monbiblio.com

Давуу тал:

  1. Зардал: Үйлчилгээний төлбөр онцгой хямд. Компьютер тээвэрлэх, форматлах, мэдээллийг дахин сэргээх гэх мэт урсгал зардлууд үгүй болно.
  2. Вирус: Компьютер вирустсэн ч програмд ямар нэг нөлөө үзүүлэхгүй тул түүнийг дахин дахин форматлахад асуудал гарахгүй.
  3. Интернэт: Сумын номын санг интернэтэд холбох нэг үндэслэл болно. Орчин цагийн номын санч ажлаа хэвийн явуулахын тулд интернэттэй байх хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
  4. Онлайн хайлт: Электрон каталогийг зөвхөн номын санч ашиглаад зогсохгүй, уншигчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хайлт хийж, номоо захиалах давуу тал бий болно.
  5. Бүтээмж: Механик ажлууд багасаж, онлайн зөвлөмж, бусад номын сангийн туршлагаас шууд суралцах боломжууд ихтэй тул хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ.
  6. Үнэлэмж: Үндсэн ажлаа чанартай, үр бүтээлтэй хийх цаг, боломжууд нэмэгдсэнээр уншигч болон удирдлагын зүгээс номын санчийг үнэлэх үнэлэмж дээшилнэ.

Монбиблио програм онлайнаар ашиглах үйлчилгээний төлбөр

Төлбөр төлөх хугацаа
Жил 3 жил 2 жил 1 жил
Жилийн төлбөр 90,000 100,000 110,000
Цахим номын сан шинээр үүсгэх, зохион байгуулах, сургалт

Цахим номын сан шинээр зохион байгуулах, шинэчлэх, сайжруулалт хийхэд хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.