Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэг үгс – Э

Эвгүй бараас
Эвтэй шаазгай дээр

Эвийн эцэс нь тос
Эвдрэлийн эцэс нь цус

Эхлэвэл бүтнэ
Ховловол гутна

Эвт шаазгай буга барина

Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр биеэ чим

Эдээрэээ оролдвол эвдэхийн шинж
Эхнэрээрээ оролдвол салахын шинж

Эегүй хүн яг
Эрдэмгүй хүн таг

Эзэн хичээвэл
Заяа хичээнэ

Эзэн нь юмаа мэддэг
Эрэг нь усаа хашдаг

Эзэн хичээвэл
Заяа хичээнэ

Эмгэн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлхаараа айлгана

Эрдмийг гүн гэж бүү цөхөр
Эндэгдлийг бага гэж бүү омдгойл

Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог

Эрдмийг эхнээс нь
Эвийг эртнээс нь

Эрдэмд оройгүй
Үрд ганцгүй
Олзонд багагүй

Эрдэмтэй хүг даруу
Их мөрөн дөлгөөн

Эрийг бүү бас
Далайг бүү янд

Эр өснө
Эсгий сунана

Эртэч хүү эцэгтээ тустай
Эрт босох өдөртөө тустай

Эрхийг сурахаар
Бэрхийг сур

Эр хүн долоо дордож
Найм сэхнэ

Эр хүн зорьсондоо Эмээлт морь харайсандаа

Эр хүн хэдий баярлавч
Магнай үл хагарах

Эр морь хэдий таргалавч
Арьс үл ялзрах

Эр хүн хэлсэндээ
Эм хүн эсгэсэндээ

Эр эндүүрдэг
Эрэг нурдаг

Эр эс эндвэл
Эзэн сууна

Эрэг эс нурвал
Уул болно

Эр хүний цээжинд
Эмээлтэй хазаартай морь эргэлдэнэ

Эсгий хийх газар
Нохой хэрэггүй

Эхийг нь эцээхгүй
Тугалыг нь тураахгүй

Эхийн санаа үрд
Үрийг санаа ууланд

Эхнэрээсээ ондоо хүнтэй танилцаагүй
Эмээлээсээ өндөр даваа даваагүй

Эхэлбэл дуусгах хэрэгтэй
Эрвэл олох хэрэгтэй

Эцсэн моринд хазаар хүнд
Цуцсан эрд гутал хүнд

Эх нь хээр алаг бол
Хүү нь шийр алаг

Эхий нь эцээхгүй
Тугалыг нь тураахгүй

Эхт өнчин өөдөө
Эцэгт өнчин уруугаа

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]