БоловсролӨөрийгөө хөгжүүлэх

Өөдрөг явахыг хүссэн хүнд зориулсан 25 санамж

  1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө найд.
  2. Бусдын хийснийг ашиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг оролд. Нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

     

  3. Зорилготой байж, түүндээ хүр. Дэмий зүйлд санагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмний хойноос бүү хөөцөлд.
  4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
  5. Yгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  6. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн, өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
  7. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээж сур.
  8. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явдаг нь ховор.
  9. Өдрийн цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр.Амрах хооллохдоо тэр мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж сур.
  11. Битгий цухалд, бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе босох, суух, явган явахыг хичээ.
  12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
  13. Сайн сайхныг мөрөөд. Гутрангүй үзэл сайн юманд хүргэхгүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
  14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас эхлэхээ бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтээгээ зөвлө. Үр дүнгийг байнга шалга.
  15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлага ухамсрал.
  16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригзуул тусал
  17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
  19. Учрах бэрхшээл саадыг урдьчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтээмжтэй болно. Зорьсондоо хүрхэд ч хялбар болно.
  20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй үе бий.
  21. Даруу байжсур. Бардам зан, хулчгар зан хүний өөдлүүлэхгүй
  22. Бусдын шүүмжлэлийг хүлээн ав. Энэ бол атжилтийн түлхүүр.
  23. Хийх гэж бга зүйлээ хэцүү юм гэж хаая бусаддаа хэлж бай.
  24. Хүнээс үг дуулах сайхан, бусдыг магтах, өөрийгөө магтуулахад юун муу байхав? Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай, бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур