Түүх, Хуучны баримт

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр – Дугаар 488 – Улаанбаатар хот

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалаас бусад төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Цагдаа, дотоодын цэргээс бусад төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 7 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532396262851

3 thoughts on “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *