Бусад орны үлгэр

Өртөн

Афин хотод нэг эр зээл авч өрөнд орчихоод байж, зээл өгөгч нь өөрөө төлөхийг шаардахаар түүнийг дуудахад тэрээр очингуутаа бушуухан өрсөж одоогоор төлөж чадахгүй нь, хугацааг нь сунгаж өгөөч гэж гуйжээ. Цаадахь нь хүлээж авсангүй тул өртөн маань зээлдүүлэгчээ дагуулаад байсан ганц гахайгаа чирээд зарахаар зах дээр очжээ. Тэгээд нэг хүн хүрч ирээд: энэ чинь хэр зэрэг үр төл сайтай гахай вэ хэмээн асуусанд өртөн эр: өө энэ чинь тоорой гаргахаар зогсохгүй, бүүр хачин байдлаар төрдөг юмаа; Елевзинийн баяраар эм тоорой гаргана, Панафинийн баяраар эр тоорой гаргадаг юм гэв. Худалдан авагч энэ үгэнд гайхсандаа бүүр хөшчихөв.

Энэ хооронд мөнгөө зээлдүүлсэн эр хажуугаас нь: “Энэнд огтхон ч эргэлзэхийн хэрэггүй. Наадахь чинь Дионисийн баяраар чамд бас яамаа төрүүлж өгнө” хэмээн худалдан авагчид мэдэмхийрэв.

Хувийн ашиг сонирхол нь тулаад ирэхээр олон хүн ямар ч эргэлзээгүйгээр ерөөсөө боломжгүй зүйлийн тухайд ч худал гэрчлэн мэдүүлдгийг энэ ёгт үлгэр харуулахыг зорьжээ.