Танин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Ю.Цэдэнбалын осолд орсон хийгээд Улсын нууцад хамаарах нэгэн явдлын тухай

Ю.Цэдэнбалыг Найрамдал зусланд улсын баярын хvндэт зочидтой оройн зоог бариад буцах замд, сууж явсан машин нь ачааны машинтай мөргөлдөж баруун шилбэний хоёр яс хугарч, арьс булчингаа цоолж, их цус алдаж, бvх бие нь битvv бэртэж, зvvн мөр нь мултарчээ.

Уг олслоос олсон гэмтэл нь мэс заслын vе болон дараа нь ямар ч хvндрэл гарч болох эгзэгтэй мөч байсан учир Монголд ажиллаж байсан гадаад, дотоодын нэртэй эмч нар цуглаж шуурхай зөвлөгөөн хийж мэдээгvйжvvлэгч эмчээр Л.Демантон Ж.Моондой, мэс засалчаар Т.Шагдарсvрэн, гавъяат эмч Будын Хас, Орос эмч В.Колесникова нар томилогдож яаралтай мэс засалд орсон байна.

Шархыг задалж биед нь vзлэг хийсний дараа хvнд гэмтэл болох нь ойлгогдож эмч нар дор бvрнээ сандарч эхэлжээ. Гэмтэл нь ноцтой, зvрх судасны хямрал гарч байсан учраас хэсгийн мэдээгvйжvvлэлт хийх боломжгvй гэсэн дvгнэлтийг хийж Ж.Моондой мэдээгүйжүүлэлтийг хийсэн байна. Тухайн үед Ж.Моондой их сургууль төгсөөд дөнгөж хоёр жил болж байжээ. Тэрээр Чехийн эмчийг дагаж ерөнхий мэдээ алдуулах эрдэмд сурч байсан, ийм аргаар хийсэн хагалгаа ч цөөн байсан учраас төрийн тэргvvнийг зохиомлоор ухаан алдуулж амь насыг нь аварна гэдэг бүтэшгүй санагдаж байв. Гэвч түүний хийсэн мэдээгvйжvvлэлтиин дор Т.Шагдарсvрэнгийн хийсэн мэс засал амжилттай болсон байна.

Энэ мөчөөс эхлэн Рафакийн сургуулийн хуучин танил Ю.Цэдэнбал, Т.Шагдарсvрэн хоёрын нөхөрлөл зузаарч, хувийнх нь эмч болжээ.

Улсын баярыг нээж үг хэлэх байсан дарга нь ийнхүү осолд орсон нь удаах шатны дарга нарын дунд өндөр авсан асуудлын нэг болов. Энэ үед тэдний нэг нь Монголын Үндэсний Радиогийн хөтлөгч М.Жанцанд Ю.Цэдэнбалын хэлэх үгийг хэл гэж тушаажээ. Тэрээр энэ тухай

“…Би яаж болох билээ гэхэд, “Хэн ч мэдэхгүй, хэнд ч хэлж болохгүй, өөр аргагүй” гэв. Тэгээд нээлтийн үгийг хэллээ дээ. Ардын их хурлын тэргүүлэгч, сайд нарын зөвлөл гэж эхлээд. Хоолойгоо засаад яг дууриагаад хэлчихлээ шүү. Хэн ч анзаарсангүй, Бал дарга биш байсныг. Тэгээд гараад иртэл “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй. Энэ бол улсын нууц” гэж үүрэгдлээ. Би хүнд ч хэлсэнгүй нуугаад өнгөрсөн…” хэмээн дурсжээ.

Уг осол болсны маргааш нь тусгай онгоцоор Москвагаас алдарт мэс засалч Б.В.Петровский тэргvутэй таван эмчийн баг ирсэн байна. Тэд мэс засал сайн болсон байна гэсэн дvгнэлт өгөөд ямар ч нэмэлт эмчилгээ хийлгvй баяр vзээд буцжээ.

Уг ослоос болж Ю.Цэдэнбал хэдэн сар хэвтэрт байсан юм. Гэтэл тухайн үед машиныг нь барьж явсан жолоочоо шоронд хорих нь бүү хэл, амь аварлаа гэж хэлээд авгайдаа, УТТ-ны гишүүдэд загнуулж байжээ. Гэсэн ч зүтгэсээр байгаад жолооч, мөргөдсөн ачааны машиныг барьж явсан хүүд, эцэг эхэд нь ямар нэгэн шийтгэлгүй өнгөөржээ.

 

“МОНГОЛ УЛСЫН УДИРДАГЧДАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ОСОЛ АВААР, ХАЛДЛАГУУД” хэвлэлд бэлдэж буй номоос…