Түүх, Хуучны баримт

ЭРДЭНИЙН ТОВЧ /Хуйлмал эх/

1662 онд Ордосын түүхч Саган сэцэн туурвисан “Хаадын үндэсний эрдэнийн товч” нэрт түүхэн сурвалжийн хуйлмал хувилбар. Уг түүхэн сурвалж олон янзын хуулбар эхээр уламжилж ирсэн байдаг. Монголчуудын ном соёлын түүхэн дэх хамгийн урт ном болох энэхүү хуйлмал өвийг хэдэн онд хэн бичсэн нь тодорхойгүй. Бичгийн тиг хэлбэрээс үзвэл XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийнх байх магадлалтай. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамьян гүн 1924 онд Авга нараас олж ирсэн түүхтэй.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын ‘ХОСГҮЙ ҮНЭТ’ өвд бүртгэжээ.

Эх сурвалж: http://www.nationalheritage.mn