Яруу найраг

Хус – Сергей Есенин

Цав цагаан хус
Манай цонхны хажууд
Цалин цагаан мөнгө адил
Цасаар хучигдан цайрна
Сүглэгэр өтгөн мөчрийг
Сүлжин хучсан цас

Цаагуур наагуур унжин
Цацаг чимэг болно
Үүрэглэсэн харанхуйн дунд
Үзэсгэлэнт хус цайрна
Бүлээн салхинд цас нь
Бүүр түүр бялбайна
Үүрийн туяа алгуурхнаар
Үүрэглэсэн орчныг гийгүүлж
Шинэ мөнгөн өнгөөр
Шинэчилж мөчрийг мөнгөлөв

М.Цэдэндоржийн орчуулга

Эх сурвалж: muzo.mn