Боловсрол

Бокудза багш

Зэнгийн их багш Бокудза ийм хүн байж…

Тэрээр агуйд амьдарч өдрийн турш, эсвэл шөнө дунд ганцаараа, өөрөө өөртэйгөө ярьж суудаг байв.

– Бокудза? гэж чангаар хэлэхэд

– Би энд байна! гэж өөрөө өөртөө хариулна. Шавь нар нь багшийнхаа энэ байдлыг хараад чимээгүйхэн жиг жуг инээлддэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд Бокудза багш өөрийнхөө нэрийг дуудахаа больжээ. Нэг шавь нь:

– Багшаа, та нөгөө зүйлээ яагаад хийхээ больчихсон юм бэ? Гэвэл Бокудза:

– Би урьд өмнө өөрийгөө алдаж байсан учраас л өөртөө сануулсан хэрэг! Харин одоо тэгэх шаардлагагүй, “БОКУДЗА” үргэлж надтай хамт байх болсон гэжээ.