Технологи

URL shortenen буюу хуудасны вэб хаягийг богиносгох гэж юу вэ?

Интернэтийн хэрэглээ өдөр тутмын амьдралд гүнзгий нэвтрэх тусам түүнээс хүртэх үр шим нэмэгдсээр байна.

Нийгмийн сүлжээ ашиглах хүмүүсийн тоо ч ихсэж, өөрийг зураг, файлуудыг онлайнд байршуулж түүнийгээ дараа ашиглах, хэн нэгэнд файлын байгаа хаягийг илгээх замаар мэдээлэл солилцож байна. Dropbox, google drive, google docs ашиглан өөрийн файлыг хаанаас ч удирдаж болно.

Эдгээр үйлчилгээнүүдийг ашиглаад файл солилцохдоо тухайн файлын хаяг буюу URL хаягийг илгээдэг. Гэвч энэ URL хаяг маш урт тул түүнийг богиносгож хэрэглэх хэрэгцээ гарч ирсэн байна.

Жишээ: Гүүгл дээр үүсгэсэн хүснэгтийн хаягийг богиносгосон зураг.

Зураг №1

Гүүгл дээр үүсгэсэн файлын хаяг ийм урт байна. Энэ хаягийг бүхэлд нь хуулж файлыг унших хүнд илгээнэ. Тэр хүн уг “УРТ” хаягийг хаягийн мөрөнд бичсэнээр мэдээллийг унших боломжтой.

Зураг №2

Урт хаягийг богиносгохын тулд дараах алхмуудыг хийнэ үү.

1. Урт хаягийг хуулж авсаны дараа хаягийн мөрөнд http://goo.gl гэж бичээд enter дарсанаар хаяг богиносгох цонх нээгдэнэ.

2. Хуулсан (copy) урт хаягийг Paste your long URL here хэсэгт наагаад (paste) Shorten URL товчийг дарна. (Анхаар: I’m not a robot сонгохоо мартуузай)

3. Таны файлыг нээх урт хаяг богино болсон байгаа нь.