Монгол ардын үлгэрҮлгэр

Салан баавгайн үлгэр

Араатан баавгай анд явжээ
Анд яваад аргаль барьжээ
Барьсан аргалиа баруун сунгандаа бат хавчуулжээ
Буцаж яваад буга барьжээ
Буга бариад буруу сугандаа бултрахгүй хавчуулжээ
Орой болоход огтоно барьжээ
Оготоно бариад олзуурхан аваад
Баруун сугандаа бас хавчуулжээ
Бас хавчуулахдаа анх хавчуулсан аргалиа гээжээ
Аргалиа гээгээд ажиггүй явжээ
Үдэш болоход үен барьжээ
Үүц болгоод буруу сугандаа бултрахгүй хавчуулжээ
Бултрахгүй хавчуулахдаа бугаа гээгээд буцалтгүй явжээ
Түрүүчий нь гээж, сүүлчий нь сугавчилсаар
Ичээ нүхэндээ ирээд үзвэл хоёр суга нь хоосон байжээ
Хамгийн сүүлд хар шоргоолж
Хамж хийсэн нь хаягдсан байжээ
Адаг сүүлд нь алаг шоргоолж
Авч хавчуулсан нь алга болсон байжээ
Салан баавгайн үлгэрийг санаж яваарай багачууд аа!

Үлгэр уншсан: Нэвтрүүлэгч Б. Батболд
Утас: 99841300