МэдээТанин мэдэхүй

ISBN дугаарыг цахимаар авдаг болсныг мэдсэн үү?

Зохиогч өөрийн бүтээлийг оюуны өмчөөр бүртгүүлэхээс гадна 13 орон бүхий ISBN буюу Олон улсын номын стандарт дугаарыг хэвлэмэл бүтээлд зайлшгүй авсан байх шаардлагатай байдаг.

Уг дугаарыг аваагүйн улмаас зохиолч бүтээлчийн туурвисан, эмхэтгэсэн бүтээлийг номын дэлгүүрүүд хүлээн авч, худалдаалахгүйгээс гадна номын сангууд сан хөмрөгтөө худалдан авдаггүй тул шинэ гарсан бүтээлдээ заавал ISBN дугаарыг авч хэвшээрэй. Нэг ISBN дугаарыг нэг л бүтээлд ашиглах бөгөөд ахин ашиглаж болдоггүйг анхаараарай.

Тиймээс бүтээлч, туурвигч та бүхэн дараах хаягаар нэвтэрч цахимаар захиалга өгч, хүлээн авах боломжтой.

Хүсэлт илгээх мэйл хаяг: isbnagency@mbpa.mn

Номын мэдээлэл бөглөх Маягт-1 линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfwngVuiFvb7ril6R6bkabSE1Ndmvi4FUw8k-iXCj8du5ZlGA/viewform

Хэвлэн нийтлэгчийн мэдээлэл бөглөх Маягт-2 линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdxdWwdeGU0mFKi4yIVx2xDvSclkAO5XWUADxzvgA9u_P-Amw/viewform

Орчуулгын номын эх сурвалжийн мэдээлэл бөглөх Маягт-3 линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfOTI3fDMr1zUTqVHEZMNYE1MjS5kB03Zh20MmZUrHprzshdg/viewform

Холбогдох утас: 7010-0903