Боловсрол

Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 29 өдөр  Дугаар 115  Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-ийг 1 дүгээр хавсралт,”Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, суралцагчид зээл олгох хяналтын тоог тогтооход баримтлах аргачлалыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
  3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекстэй уялдуулан мэргэжлийн боловсролын салбарын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг тодорхойлж батлуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
  4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл

Индекс Хөтөлбөрийн нэр Боловсролын түвшин
 Диплом  Бакалавр
1. 011201 Багш, сургуулийн өмнөх боловсрол +
2. 011301 Багш, бага боловсрол +
3. 011401 Багш, математикийн боловсрол +
4. 011403 Багш, мэдээлэл зүйн боловсрол +
5. 011405 Багш, химийн боловсрол +
6. 011407 Багш, биологийн боловсрол +
7. 011409 Багш, физикийн боловсрол +
8. 011411 Багш, газарзүйн боловсрол +
9. 011428 Багш, тусгай хэрэгцээт боловсрол +
10. 011424 Багш, хөгжмийн боловсрол +
11. 061302 Программ хангамж + +
12. 061901 IoT (Зүйлсийн интернэт) технологи +
13. 101501 Аялал жуулчлал +
14. 073203 Халаалт, агаар сэлгэлт, кондиционар +
15. 073202 Сантехникийн инженерчлэл +
16. 072104 Хүнс үйлдвэрлэлийн технологи +
17. 072102 Хоол зүй, шим судлал +
18. 031301 Сэтгэл судлал +
19. 092301 Нийгмийн ажил +
20. 098801 Нийгмийн эрүүл мэнд +
21. 102201 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй +
22. 091503 Хөдөлмөр засал +
23. 091502 Хөдөлгөөн засал +
24. 091106 Нүүр амны эрүүл ахуйч +
25. 091203 Дүрс оношилгоо + +
26. 082101 Ойн аж ахуй + +
27. 081105 Мах, сүү судлал +
28. 091301 Сувилахуй + +
29. 091602 Эм найруулагч +
30. 091202 Бага эмч +
31. 091308 Эх барихуй + +
32. 091403 Лабораторийн техникч +
33. 021203 Үйлдвэрлэлийн дизайн +
34. 078811 Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи +
35. 021501 Хөгжмийн урлаг +
36. 032201 Номын сан судлал +
37. 021103 Тайзны техник, технологи +
38. 021106 График дизайн + +
Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл

Индекс Хөтөлбөрийн нэр Боловсролын түвшин
Диплом Бакалавр Магистр Доктор
1. 061304 Мэдээллийн технологи + + + +
2. 071405 Программ хангамжийн инженерчлэл + + +
3. 072404 Ашигт малтмалын баяжуулалтын технологи + + + +
4. 071501 Механик инженерчлэл + + + +
5. 073204 Барилгын инженерчлэл + + + +
6. 073210 Авто замын инженерчлэл + + +
7. 071309 Цахилгааны инженер + + + +
8. 072302 Арьсны боловсруулалтын технологи + + + +
9. 081108 Газар тариалангийн аж ахуй + +
10. 081115 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер +
11. 081101 Мал аж ахуй + + + +
12. 072401 Уул уурхайн ашиглалтын технологи + + + +
13. 071105 Газрын тосны боловсруулалтын технологи + + +
14. 071301 Сэргээгдэх эрчим хүч + + + +
15. 071310 Цахилгаан хангамж + + +
16. 071401 Электроникийн инженерчлэл +  + + +
17. 071402 Үйлдвэрлэлийн автоматжуулалт + + +
18. 073209 Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи + + +
19. 071104 Нүүрсний боловсруулалтын технологи + + +
20. 071502 Металлурги, металлын технологи + + + +
21. 071101 Химийн инженерчлэл + + + +
22. 072408 Хийн инженерчлэл + + +
23. 081104 Мал амьтны гаралтай түүхий эд судлал + + +
24. 078812 Ухаалаг технологи + +
25. 061202 Кибер аюулгүй байдал + + +
26. 053204 Геологи + + +
27. 091401 Био-анагаах ухаан + + +
28. 078810 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт + + +
29. 071201 Хүрээлэн буй орчны инженерчлэл + + + +
30. 072103 Хүнсний чанар, аюулгүй байдал + + +
31. 081102 Мал зүй + + +
32. 081109 Агрономи + + + +
33. 078808 Усны нөөц, усжуулалт + + +
34. 071202 Бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт + + +
35. 072406 Газрын тосны инженерчлэл + + + +
36. 084101 Мал эмнэл зүй + + + +
37. 061902 Хиймэл оюун ухаан + +
38. 054201 Статистик + +
39. 061204 Өгөгдлийн ухаан + + +
40. 082101 Ойн аж ахуй + + +
41. 073201 Усан хангамж, ус цэвэрлэгээ + + +
42. 071205 Хаягдал боловсруулах технологи + +
43. 081113 Ургамал хамгаалал, хорио цээр, хяналт, үнэлгээ + +
44. 103205 Онцгой байдал-гамшиг судлал + + +
45. 053212 Уур амьсгал судлал +
46. 061301 Компьютерын ухаан + + + +
47. 078804 Био-инженерчлэл + + + +
48. 051202 Биотехнологи + + +
49. 078801 Нано шинжлэх ухаан, инженерчлэл + + + +
50. 072201 Материал судлал, инженерчлэл + + + +
51. 073208 Барилгын бүтээц эдлэлийн технологи + +
52. 071410 Сансрын холбооны инженерчлэл + +
53. 071408 Утасгүй холбооны инженерчлэл + + + +
54. 054101 Математик + + +
55. 053301 Физик + + +
56. 051101 Биологи + + +
57. 053101 Хими + + +
58. 053203 Газар зүй + + +
59. 103901 Аюулгүй байдал судлал + + +
60. 103105 Батлан хамгаалах + + + +
61. 103106 Цэргийн шинжлэх ухаан + + +
62. 053303 Хэрэглээний физик + +
63. 081103 Тэжээл, бэлчээр судлал + +
64. 103911 Боомтын аюулгүй байдал +
65. 041308 Логистик менежмент + +
66. 081111 Селекци, үрийн аж ахуй + +
67. 081114 Ургамлын нөөц био үйлдвэрлэл +
68. 081112 Хөрс судлал, агрохими + + +
69. 073107 Хот ба бүс нутгийн төлөвлөлт + +
70. 073207 Усны барилга, байгууламж + + +
71. 053201 Геодези + + +
72. 104106 Төмөр замын барилга, зам, замын аж ахуй +
73. 103101 Хуурай замын цэргийн сургалт + + +
74. 103102 Агаарын цэргийн сургалт + + +
75. 103103 Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт + + +
76. 103104 Барилга-инженерийн цэргийн сургалт + + +
77. 088802 Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал + +
78. 084104 Мал эмнэлгийн эм судлал + +
79. 071606 Авионик + +
80. 071605 Нисэх техникийн механик + + + +
81. 073104 Архитектур + + + +
82. 072301 Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт + + + +
83. 104102 Тээврийн үйлчилгээ +

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861285151

Зургийг:

  1. https://commons.wikimedia.org/wiki/File:Stitch_a_Job_Cross_Stitch_Series_by_Studio_Koekoek_.jpg
  2. https://api.ndla.no/image-api/raw/Vj2xs6PY.jpg?width=1440