Харилцаа

Бусдын нэр хүндэд халдах

Өнөөдөр интернэтийн орчинд, тэр дундаа нийгмийн сүлжээ болох facebook, twittert-т өсвөр насныхан, залуучууд цагийг ихээр өнгөрөөх болсон. Ихэнх нь нийгмийн сүлжээнээс сайн зүйлийг олж авч, мөн түгээж байгаа ч саар зүйлс ч зөндөө бий. Түүний нэг нь бусдыг гүтгэн доромжлох, сүрдүүлэх юм.

Нийгмийн цахим сүлжээг ашиглахдаа өөрийн аюулгүй байдлыг хангах, мөн бусдыг “үгээр давах” гэсэн гэнэн бодлоосоо болж гэмт хэрэгтэн болох магадлалтай тул дараах бичлэгийг үзэж энэ талаарх мэдээллийг авна уу.