БоловсролТанин мэдэхүй

Мэдээллийн эх сурвалж

Мэдээллийн эх сурвалжууд гэх энэхүү сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ихэвчлэн ашиглагддаг эх сурвалжуудын талаар авч үзэх болно.

Мэдээллийн эх сурвалжууд нь хэвлэмэл, цахим хэлбэртэй, судалгааны явцад олж мэдсэн аман мэдээ эсвэл шинжлэх ухааны аль нэг танилцуулга хэлбэрээр байж болно.

Мэдээллийн эх сурвалжийг тухайн сэдвээр мэдээлэл хайх, салбарын нэр томьёо судлах, тойм үүсгэх гэх мэт зорилгоор ашигладаг.

Анхдагч болон хоёрдогч эх сурвалж

Мэдээллийн эх сурвалжийг хэрхэн бий болсоноос шалтгаалан үндсэндээ хоёр хэсэгт хуваадаг: Анхдагч эх сурвалж, хоёрдогч эх сурвалж. Зарим тохиолдолд гуравдагч эх сурвалж гэсэн нэр томьёог ч ашиглана.

Анхдагч эх сурвалж:

Анхдагч эх сурвалжууд нь анх удаагаа, эсвэл бүрэн хэмжээгээр илэрхийлэх шинэ мэдээллийг агуулдаг. Үүнд:

  • Докторын диссертаци болон судалгааны тайлан нь ихэвчлэн ашиглагддаг анхдагч эх сурвалжууд байдаг.
  • Судалгааны шинэ үр дүнг тайлагнасан нийтлэлүүд нь эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн анхдагч эх сурвалж болно. Эрдэм шинжилгээний зарим сэтгүүлд сэдвийн эрдэм шинжилгээний чанарыг баталгаажуулсан шүүмж бичсэн ч байдаг. Тухайн салбарын мэргэжилтнүүд нийтлэлийг шалгаж, хүлээн авдаг. Жнь: Байгалийн болон анагаахын шинжлэх ухаанд сэтгүүлийн өгүүллүүд нь анхдагч эх сурвалж болж түгээмэл ашиглагддаг.
  • Түүнчлэн сэтгүүлд хуучин судалгааны талаар хэлэлцүүлэг, шүүмж, сэтгэгдлүүдийг нийтэлдэг ч энэ төрлийн нийтлэл нь эрдэм шинжилгээний анхдагч эх сурвалжын шаардлагыг хангадаггүй.
  • Зарим салбарт, ялангуяа урлаг, шашны салбарт ном нь анхдагч эх сурвалж болох нь түгээмэл.
  • Зарим салбарт, ялангуяа урлаг болон нийгмийн салбарт  судалгааны объект болох зарим баримтууд өвөрмөц онцлогтой байдаг. (захидал, тэмдэглэлийн дэвтэр, сэтгүүл, комик ном гэх мэт.) 

Хоёрдогч эх сурвалж:

Анхдагч эх сурвалжууд дээрх мэдээллийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг олоход тусалдаг эх сурвалжуудыг хоёрдогч эх сурвалж гэж нэрлэнэ. Түгээмэл хэрэглэгддэг хоёрдогч эх сурвалжууд:

  • Ном зүйн бүртгэлүүд (Literature reference)
  • Хураангуй товчлол (summary)
  • Лавлагааны ном (гарын авлага, толь бичиг, нэвтэрхий толь бичиг).
  • Сурах бичиг

Лавлагааны номууд нь тодорхой хайлтын нэр томьёоны хүрээнд тодорхой сэдвийн мэдээллийг хайж олоход хялбар болгодог. Лавлагааны номууд нь тодорхой сэдвийн талаар асуултад шууд хариулт өгдөг. Мөн тухайн сэдвийн талаар ерөнхий тойм гаргах эсвэл энэ талаар ямар нэр томьёо ашиглах талаар танд зааж өгнө.

Хоёрдогч эх сурвалжийг үндсэн эх сурвалж хайж олохдоо ашиглах хэрэгсэл гэж үзэж болно. Аль ч эх сурвалжийн мэдээлэлд шүүмжлэлтэй хандах нь чухал бөгөөд өнөө цагт хэн ч юу ч бичиж нийтлүүлэх боломж нээлттэй байгаа тул улам их анхаарал шаардаж байна. 

Иймээс судалгааны ажилдаа анхдагч эх сурвалж ашиглах нь таны судалгааг илүү найдвартай, чанартай болгоно.

Зургийг: https://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/a6/Sources_of_information.png

ЭШ ТАТАХ:
[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago”]