Түүх, Хуучны баримт

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХООРОНД СОЁЛ, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, Бугд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, хүн нийгэм, сэтгүүл зүй, спорт болон бусад салбарт хэлхээ холбоо тогтоож, солилцоо хэрэгжүүлэх нь хоёр орны ард түмэн бие биенээ илүү сайн танин мэдэхэд тус дөхөм болохыг анхаарч, хоёр улсын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэн бэхжүүлэх үүднээс америк, монголын ард түмний хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэн, дипломат харилцаа тогтоосон тухай Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын
1987 оны нэгдүгээр сарын 27-ны хамтарсан албан мэдээнд дурдсан зарчмуудын дагуу, дараах зүйлийг хэлэлцэн тохиров.