Түүх, Хуучны баримт

ЗЭЭРИЙГ АВТОМАШИНААР ХӨӨЖ АГНАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

БНМАУлсын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:

Зээр хөөх зэргээр автомашиныг үргүй ашиглаж машин техникээ эвдэх, бензин тосыг хий дэмий үрэгдүүлэх явдал нилээд хэмжээгээр гарч байгааг буруушаан тэмдэглэж, зээрийг суудлын ба ачааны автомашинаар хөөж агнах явдлыг 1958 оны 11 дүгээр сарын 1-нээр тасалбар болгон хориглосугай.

Харин зээрийг улсын бэлтгэл, хүмүүсийн хувийн хэрэгцээнд зориулан, бригадаар буюу ганц нэгээрээ ердийн уналга хэрэглэн агнах нь чөлөөтэй болохыг нийтэд анхааруулсугай.

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга ЦЭНД

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга БАДАРЧ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *