Зан заншил

Борооны цээр/Монголчуудын аман хуулиас/

Урин дулаан цаг ирж бороо хур наашилж байна. Монголчууд эртнээс АМАН ХУУЛИНДАА “Бороо”-ны талаар хэрхэн зааж байсан тухай мэдэхэд илүүдэхгүй.

-Дуутай борооны үеэр мал саах, гүйх, уралдахыг цээрлэнэ.
-Дуутай борооны үеэр малгайгүй явах, ширдэг нөмрөх цээртэй.
-Дуутай борооны үеэр хашгирах, бурхирах, их замын голд явахыг цээрлэнэ.

Тамгатай тайж ноён хүн л “хай хийг” хашгирч болно. Тамгатыг тэнгэр үл ниргэх.
-Дуутай борооны үеэр нам хотгор, хонхор газар явахыг цээрлэнэ. Мөн хөлстэй унаа морины дэргэд зогсохыг цээрлэнэ.
-Дуутай цахилгаантай борооны үеэр хушууран гүйлдэх хонины өмнүүр орохыг цээрлэнэ.
-Дуутай борооны үеэр төмөр ваар сав түшиж зогсох, гэр байшингийн бууринаа байхыг цээрлэнэ.
-Дуу цахилгаантай борооны үед айраг бүлэх цээртэй.
-Дуу цахилгаант борооны үед үүд голлон нүцгэн зогсох цээртэй.
-Дуут борооны үед унаа моринд хазаар зүүж байхыг цээрлэнэ.
-Дуутай, цахилгаантай борооны үеэр мод, хадан дор нөмөрдөн муухыг цээрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *