Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутнуудын суралцахуйн хэвмаягийг Фелдер Соломоны индекс ашиглан судалсан үр дүн
Keywords:
Суралцахуй, суралцагчийн онцлог , ялгаа квант суралцахуй, танхимын сургалтын менежментAbstract
Өнөө цаг үед дэлхий нийтээрээ хувь хүний онцлог, суралцахуйн хэв маяг, хүчин зүйлийг илүү үнэлдэг хандлага бий болжээ. Бид энэхүү илтгэлээрээ суралцахуйн олон янзын хэв маяг болоод тэдгээр хоорондын хамаарал, шүтэлцээг харьцуулан, үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорилоор хэмжлээ. Илтгэлийн гол зорилго бол “хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг зүйр утгыг судалгааны үр дүнгээрээ нотлох, “суралцагч бүр өөр өөр арга барилаар сурч танин мэддэг” гэсэн философи ойлголтыг батлахад оршив. Суралцагч өөрийнхөө, багш болбоос суралцагчдынхаа суралцахуйн хэв маягийн ялгааг шинжиж таних нь суралцахуйн чанар, үр дүнгээ ахиулах, хувь хүний
хүний хүчин зүйлийг багш бодитоор үнэлэх олон талын чухал ач холбогдолтой болохыг боловсролын практик харуулдаг. Бид судалгаандаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн гурван бүрэлдэхүүн сургууль (Багшийн сургууль, Боловсрол судлалын сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн сургууль)-ийн 499 оюутныг хамруулсан. Багшийн сургуулийн оюутнууд “бага боловсрол, “урлаг” чиглэлээр, Боловсрол судлалын сургуулийн оюутнууд “боловсрол судлал” болон “нийгмийн ажилтан” чиглэлээр, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд “түүх нийгэм”, “хэл шинжлэл” чиглэлээр суралцдаг. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 81.2%(n=405) нь эмэгтэй, 18.4%(n=92) нь эрэгтэй оюутан (missing(2)=0.4%) байлаа. SPSS программ ашиглан оюутнуудын сурах хэв маягийг мэргэжлээр, хүйсээр болон сургуулиар ангилж шинжлэхийн зэрэгцээ ILS индекст оноонд “дундаж утга ба итгэх интервал тооцох”, “ANOVA шинжилгээ” хийж, үр дүнг тайлбарлав. Мөн уг аргачлалаар судалгаа хийсэн харьцуулахад Монгол оюутнуудын суралцахуйн хэв маягийн үзүүлэлтүүдийн ижил болон ялгаатай байдлууд тод илэрч буй үр дүн гарлаа.
Downloads
Downloads
Published
Versions
- 2024-11-19 (2)
- 2024-11-07 (1)